Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
Баян-Өлгий аймгийн зуншлагын байдал /2018 оны 7дугаар сарын 11-ний байдлаар/
Агаарын температур(Air temperature): Өнгөрсөн арав хоногт агаарын дундаж температур нийт нутгаар 14,3... 19,0 градус дулаан байв. Агаарын хамгийн их температур нийт нутгаар 22 ... 26 градус, хамгийн их температур Баяннуурд 28 градус дулаан байсан. .
Хөрсний температур(Soil temperature): Хөрсний дундаж температур Баяннуурд 25 градус, бусад нутгаар 20...23 градус дулаан, хамгийн их температур Ногооннуурд 60 градус, бусад нутгаар 55.. 57 градус дулаан, хамгийн бага температур Даянд -1 градус, бусад нутгаар 4...6 градус дулаан байлаа.
Хуртунадас(Precipitаtion): Энэ арав хоногт Баяннуурд 29,9мм,бусад нутгаар 2,5-19,4мм тунадас орсон байсан.
Салхи(Wind): Өнгөрсөн арав хоногт салхины их хурд Өлгийд 19 м/с хүрсэн .Бусад нутгаар 14-17 м/с салхитай байв.
ХАА-н үйлдвэрлэлд явагдаж байгаа ажил: Зуншлагын байдал нийт нутгаар дунд зэрэг ба нийт нутгаар ургамалын үе шат цухуйлтанд орсон байна. Усан хангамжын хүрэлцээ нийт нутгаар дунд байна.Мал аж ахуйд мал оторлох,нэмэгдэл тэжээл өгөх хонь хярах ажлууд явагдаж байна.Дэлүүн,Алтай,Цэнгэл, Буянт сумдад царцаа илэрсэн.
Тойм мэдээ бичсэн ХААЦУ-ын инженер Х.Азине
2018 оны 7 дугаар сарын 12